ОРОН СУУЦНЫ ҮНИЙН ИНДЕКС (2015-10 САР)

2015 оны 10-р сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн судалгаагаар 10-р сард 7.1 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -2.0 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад  -10.0 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -11.5 хувиар буурчээ.

Шинэ орон сууцны үнийн индекс 18.7 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.03 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үеэс -6.3 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал -6.6 хувиар буурсан байна.

Хуучин орон сууцны үнийн индекс суурь үеэс 1.4 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -2.2 хувиар, оны эхэн үеэс -12.7, өнгөрсөн оны мөн үеэс -14.1 хувиар буурсан үзүүлэлт юм.

Хуваалцах: Share Twitt Share