Бодлогын орон зайн индекс

Энэхүү судалгаа Монголын эдийн засагт сүүлийн жилүүдэд явагдсан хурдацтай өсөлт тогтвортой эсэх, “хэт халалт” бий болгож байгаа эсэх, энэ үед эдийн засагт сөрөг цочрол тохиолдвол макро эдийн засгийн хариу арга хэмжээ авах орон зай бий эсэхэд бодитой үнэлэлт өгөх зорилготой эхэлсэн. Эдийн засгийн хэт халалтын индекс, Бодлогын орон зайн индекс тооцох аргачлалуудыг Economic Intelligence Unit байгууллагаас боловсруулан, улс орнуудыг харьцуулсан байдаг.

Бид эдгээр аргачлалыг ашиглан сүүлийн үеийн Монголын эдийн засгийн халалт ба бодлогын орон зайн индексүүдийг улирал бүрээр үнэлж, эрчимтэй хөгжиж буй 30 орчим улсынхтай харьцуулсан.

Хуваалцах: Share Twitt Share