Өрхүүдэд учрах инфляцийн дарамт

Энэхүү ажил нь Үндэсний статистикийн хорооны гүйцэтгэдэг “Өрхийн нийгэм эдийн засгийн судалгаа”-нд хамрагдсан өрхүүдийн өгсөн тоон мэдээлэл дээр тулгуурлан тэдэнд учирч буй үнийн инфляцийн түвшинг судалсан. стандарт аргачлалыг ашиглан, өрх бүрийн хувьд болон өрхийн тэнцүү 5 бүлгийн хувьд сарын, жилийн болон 2009-2012 оны хооронд өсөн нэмэгдсэн инфляцийг тооцсон. сарын ХҮи нь хүнсний ногоо, мах, сүү, тараг зэрэг барааны үнийн улирлын мөн чанараас шалтгаалж ихээхэн хэлбэлзэж байна. Хэрэглээний зардлын ихэнхийг хүнсэнд зарцуулдаг өрхүүд нь хүнсний бус хэрэглээ өндөртэй өрхүүдтэй харьцуулахад зуны сард бага, харин бусад саруудад өндөр үнийн инфляцитай тулгарч байна. Өрхүүдийн сарын болон жилийн инфляцийн түвшин ялгаатай байгаа хэдий ч, дөрвөн жилийн туршид бий болсон үнийн ерөнхий өсөлт нь өрхийн тэнцүү 5 бүлгийн хувьд бараг ижилхэн байна. Мөн өрхийн тэнцүү 5 бүлгийн бодит хэрэглээ өссөн боловч тоон мэдээллийн мөн чанар нь өсөлтийн хувийг нарийн тооцоолох бололцоог хангахгүй байна.

Хуваалцах: Share Twitt Share