“ERI Судалгааны сан” нээгдлээ.

МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн дэргэдэх Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн (ERI) нь  нийгэм, эдийн засгийн судалгааны ажлуудыг судлаачдад болоод олон нийтэд хүргэх зорилготойгоор судалгааны сангаа нээлээ.

‘ERI’ судалгааны сан нь Монголын нийгэм, эдийн засгийн хөгжил, бодлогын асуудлаар хийгдсэн судалгааны ажил, тайлан, үнэлгээ, бодлогын баримт материалууд, мөн сүүлийн үед хэвлэгдэн дэлхий дахинд өргөнөөр хэрэглэгдэж байгаа нийгэм, эдийн засгийн хөгжлийн холбогдолтой ном, Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн Банк, НҮБ-аас эрхлэн гаргасан ном, товхимол, статистикийн мэдээллээр байнга шинэчлэгдэж байх юм.

Тус судалгааны сан нь мэдээллийг хялбар аргаар олоход дэм болох үүднээс мэдээлэл хайх “ERI Хайх” хайлтын систем болон Publication ба Working papers хоёр хэсгээс бүрдэж байгаа.

Эрхэм судлаач ТА өөрийн хийсэн болоод бусад судлаачдын хийсэн Монголын нийгэм, эдийн засгийн холбогдолтой судалгааны ажил, тайлан, тоон мэдээ материалыг бусадтай хуваалцах сонирхолтой бол манай “ERI мэдээллийн сан”-д оруулах боломж нээлттэй байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. Бид мэдээллийн сангаа өргөжүүлэхэд бүх хүчин чармайлтаа дайчлан ажиллах болно.

Хуваалцах: Share Twitt Share