ERI цуврал судалгааны 2 дахь хэвлэл гарлаа.

Энэ удаагийн сэтгүүлд дараах эрдэм шинжилгээний бүтээлүүд хэвлэгдлээ:

- Demographic dynamics and social insurance system in mongolia: The notional defined contribution scheme

- Macroeconomic risks of mongolia and ways to mitigate them

- Schooling and non-market outcomes in mongolia

Уг судалгаа шинжилгээнүүд нь англи хэл дээр бичигдсэн, мэргэжлийн өндөр түвшний  хөндлөнгийн хяналтаар шүүгдсэн бүтээлүүд юм. Тус сэтгүүлд хэвлэгдсэн эдгээр болоод бусад эрдэм шинжилгээний өгүүллүүд хэвлэмэл хэлбэрээр түгээгдэхээс гадна цахим хэлбэрээр www.eri.mn хаягаас татаж авах боломжтой.

Манай сэтгүүлд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамж, байгаль орчин болон байгалийн баялгийн эдийн засаг, санхүү, хөдөлмөрийн эдийн засаг, улстөрийн эдийн засаг, санхүү, мөнгөний бодлого, олон улсын болоод хөгжлийн эдийн засгийн өргөн хүрээг хамарсан онолын болоод бодлогын эрдэм шинжилгээний ажлууд хэвлэгддэг бөгөөд хэвлэгдэж буй судалгааны ажил болгон мэргэжлийн “давхар-сохор” хяналтын шүүлтүүрээр хоёр удаа ордог юм.

Бидний энэхүү цуврал сэтгүүлд судлаач та бүгдийн үнэт санал, зөвлөмж нэн хэрэгтэй тул бид хүлээн авахдаа баяртай байх болно.

Энэ сэтгүүлд хэвлэгдсэн бүтээлүүд цаашид бусад эрдэм шинжилгээний сэтгүүл болон мэргэжлийн номонд хэвлэгдэх тал дээр бид дэмжиж ажиллана.

Шинэ! Цувралуудыг энд дарж үзнэ үү

Хуваалцах: Share Twitt Share