Уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн судалгааны ажлууд хэвлэгдлээ.

Эдийн Засгийн Судалгаа, Эрдэм Шинжилгээний Хүрээлэн уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн багц судалгааны ажлыг хийж гүйцэтгээд байна. Үүнд, дараах тайлангууд багтсан.

Б.Түвшинтөгс, Б.Дэлгэрмаа, Б.Мөнх-Ирээдүй  “АЛТНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА”. Уг судалгаагаар 2010-2016 онд дэлхийн болон Монголын алтны эрэлт, нийлүүлэлт, үнийн өөрчлөлтөд нөлөөлж буй өнгөрсөн болон өнөөгийн хүчин зүйлсийг авч үзсэн.

Г.Рагчаасүрэн, Б.Цолмон “ЗЭСИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА”. Энэхүү тайланд дэлхийн болон Монголын зэсийн зах зээлийн төлөв байдал, цаашдын хандлагыг судалсан.

Ч.Хашчулуун, Б.Дэлгэрмаа, Б.Мөнх-Ирээдүй  “НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА”. Бид уг ажлаараа нүүрсний эрэлт, нийлүүлэлт болон үнэ тогтолт гэсэн үндсэн 3 бүлгийн хүрээнд  авч үзлээ. Мөн судалгаанд нүүрс гэж ерөнхий байдлаар авч үзэхээс зайлсхийж, коксжсон болон эрчим хүчний нүүрс гэж ангилсан.

Б.Бат, З.Манлайбаатар “ТӨМРИЙН ХҮДРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА”. Уг тайланд бид бүхэн дэлхийн болон Монголын төмрийн хүдрийн зах зээлийг шинжилсэн бөгөөд уг бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийг нь нарийн авч үзсэн.

Судалгааны ажлууд нь англи хэл дээр бичигдэж, мэргэжлийн шинжээчдээр хянуулсан.

Хуваалцах: Share Twitt Share