Судалгаанууд

Их хэмжээний хөрөнгийн урсгалыг угтаж мөнгөний ба сангийн бодлогыг уялдуулах нь

Зохиогч: Батчулууны Алтанцэцэг, Баяржаргалын Ариун-Эрдэнэ, Далхжавын Баярмаа

Хэвлэн нийтэлсэн: Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн

Хэл:

Түлхүүр үгс:

Огноо: 2011-12-01

Ойрын ирээдүйд хэрэгжих томоохон уул уурхай, дэд бүтцийг хөгжүүлэх төслүүд нь үндэсний эдийн засагт ихээхэн нөлөө үзүүлэхүйц чухал ихээхэн хэмжээний хөрөнгийн орох урсгалыг үүсгэх төлөвтэй байна. Уул уурхайн салбараас орохоор хүлээгдэж буй орлогыг санхүүгийн тогтворгүй байдал болон "Голланд өвчин"-ий шинжтэй бүтцийн тэнцвэргүй байдал үүсгэхгүйгээр зохистойгоор удирдан, шингээх боломжийг бүрдүүлэхийн тулд мөнгөний болон төсвийн бодлогуудыг харилцан уялдаатай, зөв тодорхойлох шаардлагатай. Өнөөгийн бодлогын орчин, түүний эдийн засгийн тогтворжуулалтад үзүүлж буй нөлөөд бүхэлд нь үнэлгээ өгөхийн тулд капиталын орох урсгалын төсвийн болон мөнгөний шинж чанаруудыг нарийн судлах шаардлагатай. Иймд судлаачид энэхүү судалгаагаар Монголын болон бусад жижиг нээлттэй эдийн засгийн макро эдийн засгийн бодлогыг судалсан.

Хуваалцах: Share Twitt Share