Судалгаанууд

Орон сууцны зээлийн эдийн засагт үзүүлэх нөлөө

Зохиогч: Д. Гансүлд, Б. Түвшинтөгс

Хэвлэн нийтэлсэн: Эдийн Засгийн Судалгаа, Эрдэм Шинжилгээний Хүрээлэн

Хэл: Монгол

Түлхүүр үгс:

Огноо: 2017-03-20

Олон улсын практикт 1970-аад оноос хойш  тохиолдсон бизнесийн мөчлөгийн том, жижиг уналтуудын ихэнх нь орон сууцны зах зээлийн уналтаас шалтгаалж байжээ. Хамгийн сүүлд буюу 2009 оны дэлхийн улс орнуудын эдийн засгийг хамарсан санхүүгийн хямрал ч мөн энэ шалтгаанаар үүсэж, олон жилийн түүхтэй, том  санхүүгийн институцүүд дампуурсаныг бид бэлхэнээ харсан билээ. Манай улсын хувьд орон  сууцны зах зээлийн эрэлтийн талыг дэмжсэн бодлогыг шат дараатайгаар авч хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ дотроос ипотекийн зээл буюу орон сууцны зээлийн бодлого эдийн засагчид, судлаачдын анхаарлыг гойд татаж, мөн маргаан дагуулж байна. Тухайлбал, 2012 оны 2-р сар, 2013 оны 4-р сар, 2016 оны 3-р сард Монгол Улсын Засгийн газар, Монголбанк журмыг нь баталж, олгож эхэлсэн. Гэтэл энэхүү хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөрийн макро эдийн засагт үзүүлсэн нөлөөг одоогоор судлаагүй байна. Иймд энэ судалгааны ажлаар эдгээр орон сууцны зээлийн хөтөлбөрийн бодит сектор тэр дундаа барилгын салбарын ДНБ ба үйлдвэрлэл, ажил эрхлэлт, дундаж цалин, орон сууцны үнэ, банкны салбарын эрсдэл, өрхийн зарлага, өрхийн өр ба орлогын хэрхэн нөлөөлснийг харьцуулсан судалгаа болон том хэмжээний  ейсийн вектор авторегрессив загвар ашиглан судаллаа.

Хуваалцах: Share Twitt Share

Шинэ мэдээ, мэдээлэл

Манай харилцагчид