Судалгаанууд

Нүүрстөрөгчийн хязгаарлалтад Монгол Улс дасан зохицох нь

Зохиогч: Б. Түвшинтөгс, Г. Рагчаасүрэн, З. Манлайбаатар, Д. Өнөржаргал, У. Энхсайхан

Хэвлэн нийтэлсэн: Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн

Хэл: Англи

Түлхүүр үгс: Carbon reduction strategies, Economic and Environmental impact, CGE, CO2 emissions

Огноо: 2021-10-13

Энэ судалгаагаар Монгол Улс болон хүлэмжийн хий (GHG) их хэмжээгээр ялгаруулдаг гол орнуудын нүүрстөрөгч бууруулах чиглэлд авч хэрэгжүүлж буй туршлага, Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (NDC)-ээ биелүүлж, цаашдаа ялгаруулалт ба шингээлтийн зөрүүг тэглэх (net-zero) зорилгод хүрэх стратегийг харьцуулан судалсан. Мөн Монголд нүүрстөрөгчийн саармаг бодлогоос үүдэлтэй шокын урт хугацааны эдийн засаг, байгаль орчны нөлөөллийг үнэлсэн.

Тоон үнэлгээний хүрээнд нүүрс олборлох салбарын ялгаруулалтыг бууруулах бодлогын урт хугацааны эдийн засгийн нөлөөллийг тооцоолох зорилгоор давтагдах динамик CGE загварт суурилсан Тооцоолох Ерөнхий Тэнцвэрийн Загвар (CGE model) боловсруулсан. Уг загварыг ашиглан дөрвөн хувилбарт нөхцөлд эдийн засгийн урт хугацааны хөгжил болон CO₂ ялгаруулалтыг төсөөлсөн. Байгаль орчны нөлөөллийг салбаруудын CO₂ ялгаруулалтаар хэмжсэн.

Эцэст нь, нүүрсний салбараас хэт хамааралтай эдийн засгийг бууруулж, ногоон технологид суурилсан эдийн засагт шилжих бодлогын зөвлөмж, стратегийг дэвшүүлсэн.

Хуваалцах: Share Twitt Share

Шинэ мэдээ, мэдээлэл

Манай харилцагчид