Судалгаанууд

Монгол Улс дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт: Хөрөнгө оруулалтын орчин, худалдааны нөхцөлийн харьцуулсан судалаа

Зохиогч: Загдбазарын Манлайбаатар, Баяржаргалын Мөнх-Ирээдүй, Бэгзийн Дэлгэрмаа, Түвшинтөгсийн Дөлгөөн

Хэвлэн нийтэлсэн: Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн

Хэл: Монгол

Түлхүүр үгс: Худалдааны нөхцөл, гадаадын шууд хөрөнгө оруулалт, уул уурхай, байгалийн нөөц, Монгол, Чили

Огноо: 2022-04-07

 

Энэхүү судалгаа нь “Монгол Улс дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО)” (ЭЗСЭШХ, 2017) суурь судалгааны үргэлжлэл бөгөөд хөрөнгө оруулалтын орчны үзүүлэлтүүдийг хамгийн сүүлийн үеийн буюу 2017 оны байдлаар шинэчилсэн. Мөн худалдааны нөхцөлийг тооцоолсон нэмэлт бүлэгтэй. Энэ судалгаа Монгол болон Чили улсуудын хөрөнгө оруулалт татдаг нэг гол салбар болох уул уурхайн салбарыг (Banco Santander, S.A., 2018) харьцуулснаараа өмнөх судалгаатай ижил төстэй юм.

“Монгол дахь ГШХО” (ЭЗСЭШХ, 2017) суурь судалгаа нь ГШХО-ын  хэлбэлзлийн гол шалтгааныг тодорхойлох, эдийн засаг дахь нөлөөллийг тооцоолох, улс орнуудын сайн туршлагыг нэвтрүүлж, хэрхэн  хөрөнгө оруулалтыг татах  талаар судлах зорилготой байсан. Уг судалгаанд дурдсанаар, Монгол ГШХО-д шууд нөлөө төдийлөн үзүүлдэггүй бөгөөд ГШХО-ын орох урсгал нь хөрөнгө оруулалтын орчноос илүүтэйгээр түүхий эдийн үнээс хамааралдаг. Гэвч урт хугацаандаа Монгол Улс түүхий эдийн үнийн хэлбэлзлээс хамаарах хамаарлаа бууруулж, хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах замаар ГШХО-ыг татахад анхаарах шаардлагатай байна.


 

Хуваалцах: Share Twitt Share