ERI Гүйцэтгэсэн судалгаа

Хүнсний ногооны нэмүү өртгийн сүлжээний судалгаа

Зохиогч: Б. Түвшинтөгс, З. Манлайбаатар, Ц. Оюунзул, Т. Дөлгөөн, Д. Анхбаяр

Хэвлэн нийтэлсэн: Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн

Баримтын хэл: Монгол

Түлхүүр үгс: Хүнсний ногооны үнэ цэнийн сүлжээ, хүнсний ногоо боловсруулах үйлдвэрлэл

Огноо: 2019-02-01

 

Японы ЖАЙКА байгууллагын захиалгаар гүйцэтгэсэн энэ судалгаа нь Монголын хүнсний ногооны салбарын үйлдвэрлэл, түгээлт, борлуулалтын өнөөгийн байдал, хүндрэлүүдийг тодруулах, үүнд үндэслэн салбарын нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулахад шаардлагатай суурь мэдээлэл бэлтгэх зорилготой байсан. Тус судалгаа нь хүнсний ногооны дотоодын үйлдвэрлэл, өрхийн тариалалт, импорт, хэрэглээ, хэрэглэгчийн хандлага, хүнсний ногооны үнэ цэнийн сүлжээ, үнэ бүрдэлт, хүнсний ногооны түгээлт, нийтийн хоолны болон хүнсний ногоо боловсруулах үйлдвэрлэл, салбарын бодлого, тулгамдаж буй асуудал, боломжит шийдэл зэрэг хүрээг хамарсан. 

Хуваалцах: Share Twitt