Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсантай холбоотойгоор 2008 онд Монгол дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО) нэмэгдэж эхэлсэн. Гэхдээ дэлхий нийтийг хамарсан санхүү эдийн засгийн хямралаас үүдэж 2009 онд энэхүү өсөлт тасалдсан бөгөөд 2010, 2011 онуудад эргээд өндөр өсөлтийг үзүүлсэн. ГШХО-ийн өсөлт нь голчлон уул уурхайн салбарын өсөлттэй холбоотой бөгөөд уул уурхайн салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар богино хугацаанд ГШХО-ыг өсгөх боломжтой. ГШХО-ийн орох урсгалын нэмэгдүүлснээр эдийн засгийн тогтвортой байдал, өсөлтийг нэмэгдүүлнэ.
Энэхүү судалгаагаар ГШХО-ын урсгалд нөлөөгч гол хүчин зүйлийг тодорхойлох, ГШХО-ын эдийн засаг дахь нөлөөг үнэлэх, бусад улсын сайн туршлага дээр тулгуурлаж, ГШХО-ыг хэрхэн татах талаар судлахыг зорилоо. ГШХО-ийн орох урсгалд нөлөөлдөг экзогени ба эндогени хүчин зүйлийг судалснаар хөрөнгө оруулалтын хэлбэлзлийг илүү сайн тайлбарлана. Монголын эдийн засаг дахь ГШХО-ын нөлөөг шинжлэхдээ 2010 болон 2015 оны Орц-Гарцын хүснэгтийн тоон мэдээллийг ашигласан. Эдгээр онууд нь уул уурхайн салбарт нэмэлт шууд хөрөнгө оруулалт хийгдсэн үе юм. Монгол Улс жижиг эдийн засагтай учир дэлхийн эрдэс, түүхий эдийн үнэд нөлөөлөх чадваргүй. Иймээс ГШХО-ийг нэмэгдүүлэх хамгийн тохиромжтой арга нь хөрөнгө оруулалтын орчноо сайжруулахад анхаарах юм. ГШХО-ыг хэрхэн татах талаар судлахын тулд байгалийн баялаггүй орнуудын хөрөнгө оруулалтын орчны шинжилгээг хийсэн.
mn
en