ERI цуврал судалгааны 4 дахь хэвлэл гарлаа.

Эдийн засгийн судалгаа эрдэм шинжилгээний хүрээлэн /ERI/ судалгааны ажлынхаа эмхтгэлийн 4 дэх дугаарыг хэвлэн гаргалаа. Энэ удаагийн дугаарт дараах эрдэм шинжилгээний бүтээл нийтлэгдсэн байна.

Г.Рагчаасүрэн  "Өрхүүдэд учрах инфляцийн дарамт"

Б.Энхцэцэг, Ц.Амартүвшин, Д.Гансүх,  "Монголын дундаж давхаргын хэв шинж"

Дээрх хоёр судалгаа нь Англи хэл дээр бичигдэж хөндлөнгийн хяналтаар шүүгдсэн мэргэжлийн өндөр түвшний бүтээлүүд юм. Эдгээр судалгааны ажил болон өмнө хэвлэгдсэн бусад эрдэм шинжилгээний өгүүллийг цахим хэлбэрээр www.eri.mn хуудаснаас татаж авах боломжтой.

Мөн манай судалгааны эмхэтгэлүүдэд хэвлэгдсэн бүтээлүүдийг бусад эрдэм шинжилгээний сэтгүүл болон мэргэжлийн ном, гарын авлагуудад хэвлүүлэх тал дээр бид анхаарч дэмжиж ажиллаж байна.

Бидний энэхүү цуврал сэтгүүлд хэвлэгдсэн бүтээлүүдэд судлаач та бүгдийн үнэтэй санал, зөвлөмж нэн хэрэгтэй тул бид хүлээн авахдаа баяртай байх болно.

Хуваалцах: Share Twitt Share