Манай хамт олон

Б.Түвшинтөгс Б.Түвшинтөгс Захирал
Доктор Б.Түвшинтөгс нь сүүлийн үед эдийн засгийн эрх чөлөөний тойм, дэлхийн санхүүгийн хямралаас Монгол Улсын эдийн засагт үзүүлсэн нөлөө, уул уурхайн томоохон стратегийн ордуудаас манай улсын эдийн засагт үзүүлэх нөлөөний үнэлгээг хийх зэрэг ажлуудыг амжилттай удирдсан. Тэрээр, Засгийн газар, олон улсын байгууллагууд, дотоод гадаадын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудтай хамтран бодлогын судалгаа, шинжилгээг мэргэжлийн болоод чанарын өндөр түвшинд хийх нөхцөл бололцоогоор дотоодын эрдэмтэн, судлаачдыг хангах, эдгээр байгууллагуудтай хийх хамтын ажиллагаа, харилцааг өргөжүүлэх чиглэлээр идэвхитэй ажиллаж байна.
З.Манлайбаатар З.Манлайбаатар Ахлах судлаач
Манлайбаатар 2012 оноос тус хүрээлэнд судлаачаар ажиллаж байна. Тэрээр Хан-Уул дээд сургуульд хэрэглээний математикийн бакалавр, БНУУ-ын Төв Европын Их Сургуульд Эдийн засгийн бодлогын магистр зэрэг хамгаалсан. Хөгжлийн стратеги систем судлалын төвд судлаач, Хан-Уул дээд сургуульд Эдийн засгийн математик загварчлал, Институцийн эдийн засгийн багшаар ажиллаж байсан. Эдийн засгийн шугаман бус динамик, сангийн бодлого болон “Тооцоолох Ерөнхий Тэнцвэр (CGE) ” загварыг өргөтгөж хөгжүүлэх, түүнийг эдийн засгийн бодлогын шинжилгээнд хэрэглэх чиглэлээр судалгаа хийж байна.  
Т.Дөлгөөн Т.Дөлгөөн Судлаач
Т. Дөлгөөн нь 2017 оны 9-р сараас хойш тус хүрээлэнд судлаачаар ажиллаж байна. Тэрээр АНУ-ын Бентли Их Сургуулийн санхүүгийн бакалавр зэрэг хамгаалсан. Корпорацийн санхүүгийн чиглэлээр мэргэшсэн. Тэрээр мөнгөний бодлого, хөрөнгийн зах зээл, санхүүгийн загварчлал чиглэлээр илүү төвлөрөн судалдаг.
Д.Оюунтөгс Д.Оюунтөгс Судлаач
Д.Оюунтөгс нь 2019 оны 6 сараас тус хүрээлэнд судлаачаар ажиллаж байгаа. Тэрээр Монгол Улсын Их Сургуулийг Эдийн засгийн бакалавр зэрэгтэй төгссөн. Судалгааны сонирхол чиглэл нь хөгжлийн эдийн засаг болон макро эдийн засаг болно.
Э.Номун Э.Номун Судлаач
Э.Номун нь 2024 оны 6-р сараас эхлэн тус хүрээлэнд судлаачаар ажиллаж байна. Тэрээр Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засаг хөтөлбөрийг бакалавр зэрэгтэй төгссөн. Судалгааны сонирхол чиглэл нь макро эдийн засаг болно.
Г.Ванчиг Г.Ванчиг Айти менежер
Г.Ванчиг 2011 оноос тус хүрээлэнд мэдээлэл технологийн менежерээр ажиллаж байна. Тэрээр БНСАУ-н Халлим их сургуулийг Мэдээллийн технологийн бакалавр зэрэгтэй төгссөн. Одоогоор хүрээлэнгээс зарлагдсан тэтгэлэгт судалгаанд шалгарсан судлаачид болон мэдээлэл технологи хариуцан ажиллаж байна.
ЗОЧИН СУДЛААЧИД ЗОЧИН СУДЛААЧИД
Ч.Хашчулуун Ч.Хашчулуун Зочин судлаач
Др. Чулуундоржийн Хашчулуун нь МУИС-ийн эдийн засгийн тэнхимийн профессор ба бакалавр, магистр, докторын ангиудад Бүс нутгийн экономикс, Тоглоомын онол, Микрэкономиксийн үндэс болон Микроэкономиксийн шинжилгээ зэрэг хичээл заадаг. Тэрээр олон улсын эдийн засаг, бүс нутгийн эдийн засаг, аж үйлдвэрийн эдийн засаг, макро эдийн засгийн чиглэлээр судалгаа хийдэг. 2005-2009 онд МУИС-ийн Эдийн Засгийн Сургуулийн захирал, 2009-2013 онд Үндэсний Хөгжил Шимтгэлийн Хорооны даргаар тус тус ажиллаж байсан. Тэрээр ОХУ-ын Москвагийн их сургуулийг эдийн засгийн бакалавр зэрэгтэйгээр төгссөн. Япон улсын Йокохамагийн Их Сургуульд магистр, Токиогийн Кейо Их Сургуульд эдийн засгийн ухааны докторын  зэрэг тус тус хамгаалсан.
Г.Рагчаасүрэн Г.Рагчаасүрэн Зочин судлаач
Др. Галиндэвийн Рагчаасүрэн нь Гэрэгэ Партнерс мэргэжлийн зөвлөх үйлчилгээний компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Тэрээр эдийн засгийн ухааны докторын зэргийг Манчестерийн их сургуулиас 2004 онд авсан. 2003-2006 онд Английн Эссексийн их сургуульд туслах профессороор, 2006-2014 онд Английн Квинсийн их сургуульд дэд профессороор ажилласан. Тэрээр эдийн засгийн өсөлт, бизнесийн мөчлөг, хүн ам зүйн шилжилтийн талаар хийсэн судалгааны ажлуудаа Journal of Economic Dynamics, Journal of Economic Growth, Oxford Economic papers зэрэг сэтгүүлүүдэд хэвлүүлсэн. Одоогоор Монголын эдийн засгийн ерөнхий тэнцвэрийн (CGE) загвар боловсруулах судалгаан дээр голлон ажиллаж байна.
Ч.Нарантуяа Ч.Нарантуяа Зочин судлаач
Др. Чулуунбатын Нарантуяа нь МУИС-ийн эдийн засгийн тэнхимийн профессор, бакалаврын болон магистр, докторын ангиудад Микро эдийн засаг, Нийтийн салбарын эдийн засаг, Шинэ институцийн эдийн засаг, Хөгжлийн эдийн засаг зэрэг хичээл заадаг.  Тэрээр улс төрийн эдийн засаг, шилжилтийн эдийн засаг, санхүү, институц, засаглалын чиглэлээр судалгаа хийдэг. Эдүгээ МУИС-ийн Санхүү, хөгжлийн бодлогын асуудал хариуцсан дэд захирлаар ажилладаг. Тэрээр ОХУ-ын Москвагийн их сургуулийг эдийн засгийн бакалавр зэрэгтэйгээр төгссөн. Австралийн Сиднейн их сургуулид магистр, АНУ-ын Мэриландын их сургуулийн бодлого судлалын докторын зэрэг хамгаалсан. Түүний докторын судалгааны сэдэв нь 1990-1996 оны Монголын улс төр, эдийн засгийн шилжилтийн асуудлууд байв.
Б.Отгонтөгс Б.Отгонтөгс Зочин судлаач
Др. Банзрагчийн Отгонтөгс нь МУИС-ийн эдийн засгийн тэнхимийн профессор ба бакалавр, магистр, докторын ангиудад боловсрол ба жендэрийн эконометрик шинжилгээний хичээл заадаг. Тэрээр боловсрол, хүйс, тэгш байдал, хөдөлмөрийн чиглэлээр судалгаа хийдэг. Тэрээр МУИС-д хэд хэдэн удирдах албан тушаал хашиж байсан бөгөөд 2012-2016 онд Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүн, БШУЯ-ны Нийгмийн шинжлэх ухааны судалгааны зөвлөлийн гишүүнээр томилогдсон. Тэрээр 1992 онд ОХУ-ын Москвагийн их сургуулийг эдийн засгийн чиглэлээр бакалавр, магистрын зэрэгтэй төгссөн бөгөөд 1998 онд Их Британийн Манчестерийн их сургуульд эдийн засгийн магистрын зэрэг, 2010 онд Колумбын их сургуульд эдийн засаг, боловсролын чиглэлээр докторын зэрэг хамгаалсан.
Л.Эсмэдэх Л.Эсмэдэх Зочин судлаач
Лханаажавын Эсмэдэх нь Австралийн Викториагийн их сургуулийн Бодлого судлалын төвд докторын зэрэг хамгаалсан. Манчестерийн их сургуулийг магистр зэрэгтэй төгссөн. Өмнө нь МУИС-ийн эдийн засгийн тэнхимд багш, Австралийн Монашийн их сургуулийн бодлого судлалын төвд докторант байв. Судалгааны сонирхол, чиглэл: Шинэ үеийн ерөнхий тэнцвэрийн (CGE) загвар, түүнийг ашиглан эдийн засгийн өсөлт, эдийн засгийн бүтцийн өөрчлөлтөд дүн шинжилгээ хийх, байгалийн баялаг ихтэй орнуудын бодлогын дүн шинжилгээ хийх, эдийн засгийн цаашдын таамаглал гаргахад ашиглах. Тэрээр мөн төрийн санхүүг сонирхон судалж байна.
Н.Одмаа Н.Одмаа Зочин судлаач
Др. Нарантунгалагийн Одмаа нь Америкийн Нэгдсэн Улсын Хойд Каролина мужид байрлах Давидсон коллежид бакалаврын түвшинд дунд түвшний микро эдийн засгийн онол, байгаль орчин, нөөцийн эдийн засаг, бодлогын нөлөөллийн үнэлгээ зэрэг хичээлүүдийг заадаг.  Тэрээр байгалийн нөөцийн эдийн засаг, орчны бохирдол, эрчим хүчний шилжилтийн чиглэлээр микро эдийн засгийн түвшинд эмпирик судалгаа хийдэг. Др. Одмаа нь Болгарь дахь Америкийн их сургуульд эдийн засгийн бакалавр, БНХАУ-ын Цинхуа их сургуульд төрийн удирдлагын магистр, Шинэ Зеланд улсын Массей их сургуульд эдийн засгийн ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан. Мөн тэрээр Денверийн их сургуулийн Жосеф Корбелийн нэрэмжит Олон улс судлалын сургууль болон Оксфам Америк олон улсын байгууллагын хамтарсан төвд докторын дараах судалгаа хийсэн. Тэрээр Монгол улсын Сангийн яам болон Эдийн засгийн хөгжлийн яамдын Дэлхийн банк, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Азийн хөгжлийн банкны хамтран хэрэгжүүлсэн хөгжлийн бодлого төлөвлөлтийн талаарх төслүүд дээр үндэсний зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай.
Д.Халиун Д.Халиун Зочин судлаач
  Др. Довчинсүрэнгийн Халиун нь МУИС-ийн эдийн засгийн тэнхимийн дэд профессор, бакалаврын болон магистр, докторын ангиудад Дунд түвшний эконометрик, Хэрэглээний эконометрик, Эконометрик зэрэг хичээл заадаг. Тэрээр хөгжиж буй улсуудын макро болон микро түвшний бодлогын үнэлгээ, агентүүдийн өгөгдөлд тулгуурласан эдийн засгийн үйл хөдлөлийг тодорхойлох чиглэлээр эмпирик судалгаа хийдэг. Тэрээр Токиогийн их сургуульд эдийн засгийн бакалавр, магистрын зэрэг, эдийн засгийн чиглэлээр бодлого судлалын докторын зэрэг хамгаалсан.
Д.Ган-Очир Д.Ган-Очир Зочин судлаач
Доожавын Ган-Очир нь Австралийн Үндэсний Их сургуулийн эдийн засгийн докторын зэрэгтэй. Тэрээр 2005 оноос хойш Монголбанкны эдийн засагч, мөнгөний бодлогын газрын захирал болон ерөнхийлөгчийн зөвлөхөөр тус тус ажиллаж байсан. Одоогоор Монголбанкны Статистик судалгааны газрын захиралаар ажиллаж байна. Түүний судалгааны чиглэл нь макро эдийн засгийн загварчлал болон таамаглал зэрэг юм. 
Б.Бат Б.Бат Зочин судлаач
Др.Буянцогтын Бат нь БНСАУ-ын Ханпок Их Сургуулийн эдийн засгийн докторийн зэрэг хамгаалсан. Одоогоор Монгол Улсын Их Сургуулийн эдийн засгийн профессор, Тогтвортой Хөгжил Хүрээлэнгийн ахлах судлаачааар ажиллаж байна. Тэрээр олон төрлийн судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэсэн бөгөөд тухайлбал “Оюу Толгой зэсийн уурхайн төслийн Монгол улсад үзүүлэх нөлөө”, “Таван толгой нүүрсний уурхайн төслийн Монгол улсад үзүүлэх нөлөө”, “Монгол улсын эрчим хүчний бодлого болон богино хугацааны хөтөлбөрт үзүүлэх үнэлгээний нөлөө” зэрэг судалгааны ажлуудыг хэрэгжүүлээд байна. 
Б.Мөнх-Ирээдүй Б.Мөнх-Ирээдүй Зочин судлаач
Б. Мөнх-Ирээдүй, 2013 оны 7 сараас Эдийн Засгийн Судалгаа Эрдэм Шинжилгээний Хүрээлэнд судлаачаар ажиллаж байна. Монгол Улсын Их Сургуулийн Эдийн Засгийн Сургуулийг Эдийн засгийн бакалавр зэрэгтэй төгссөн. Суралцаж байх хугацаандаа, “Олон Улсын Эдийн Засаг”, “ Хөдөлмөрийн Эдийн Засаг”, “Мөнгөний бодлого” загвар зэрэг сэдвүүдийг сонирхон гүнзгийрүүлж судалсан. Одоогоор, “Тооцоолох Ерөнхий Тэнцвэр (CGE) ” –н загварыг хөгжүүлэх, тухайлбал бодлогын шинжилгээнд түүнийг хэрэглэх чиглэлээр судалгаа хийж байна.  
Д.Гансүлд Д.Гансүлд Зочин судлаач
Даашинхүүгийн Гансүлд нь Санхүү эдийн засгийн дээд сургуульд ахлах багшаар ажилладаг. Хөгжлийн эдийн засаг, макроэкономикс, эдийн засгийн өсөлт зэрэг хичээл заадаг. Тэрээр МУИС-ийн эдийн засгийн хөтөлбөрийг бакалаврын ба магистрын зэрэгтэй төгссөн. Одоогоор Чех улсын CERGE-EI их сургуулийн эдийн засгийн докторын хөтөлбөрт суралцаж байгаа. Судалгааны чиглэл: эдийн засгийн өсөлт, бизнесийн мөчлөг, хөдөлмөрийн зах зээл, үл хөдлөх хөрөнгийн зах зээл, жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжил.
Г.Бумчимэг Г.Бумчимэг Зочин судлаач
Гунгаагийн Бумчимэг нь “Монголын Эдийн Засгийн Шинжилгээ Судалгааны Төв” судалгааны байгууллагын захирал. Урьд нь Монголбанкинд 10 гаруй жил ажилласан. Тэрээр МУИС-ийн эдийн засгийн ухааны бакалавр, Манчестерийн их сургуулийн Эдийн засгийн ухааны магистрийн зэрэгтэй. Түүний судалгааны чиглэл нь макро эдийн засгийн төсөөлөл, динамик стохастик ерөнхий тэнцвэрийн (DSGE) загварчлал, хөдөө аж ахуйн салбарын хөгжил зэрэг болно.
А.Баяржаргал А.Баяржаргал Зочин судлаач
Баяржаргалийн Ариун-Эрдэнэ нь ЭЗСЭШ-ний хүрээлэнгийн зочин судлаач, Австралын үндэсний их сургуулийн Эдийн засгийн Arndt-Corden тэнхимд  зочин судлаачаар тус тус ажиллаж байна. Түүний судалгааны чиглэл нь хөгжлийн эдийн засаг, тэгш бус байдал, бодлогын шинжилгээ, макро эдийн засаг зэрэг болно. Тэрээр Австралийн үндэсний их сургуулийн эдийн засгийн ухааны доктор зэрэгтэй бөгөөд өмнө нь МУИС-д багшаар ажиллаж байсан.
Б.Нямбаатар Б.Нямбаатар Зочин судлаач
Батбаярын Нямбаатар нь МУИС-ийг Эдийн засгийн ухааны бакалавр зэрэгтэй төгссөн бөгөөд 2017 оны 8-р сараас Гэрэгэ Партнерс мэргэжлийн зөвлөх үйлчилгээний компанид болон ЭЗСЭШХүрээлэнд зочин судлаачаар ажиллаж байна. Түүний судалгааны сонирхол чиглэл нь Макро эдийн засаг болон CGE загвар юм.
Ц.Оюунзул Ц.Оюунзул Зочин судлаач
Ц.Оюунзул 2017 оны 7-р сараас тус хүрээлэнд судлаачаар ажиллаж байна. Монгол Улсын Их Сургуулийн Эдийн Засгийн Онолын хөтөлбөрийг бакалавр зэрэгтэй төгссөн. Түүний судалгааны сонирхол чиглэл нь макро эдийн засаг болон хөгжлийн эдийн засаг болно.
Т. Элдэв-Очир Т. Элдэв-Очир Зочин судлаач
Др. Төмөр-Очирын Элдэв-Очир Монгол Улсын Их сургуулийн Эдийн Засгийн Сургуулийг 1997 онд эдийн засагч, статистикч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн.  2003 онд Монгол Улсын Их сургуулийн Эдийн Засгийн Сургуулийн эдийн засгийн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Монгол Улсын Их сургуулийн Шинжлэх Ухааны Сургуулийн Докторын зэрэг хамгаалсан.  Үйлдвэрлэлийн үр ашгийн детерминистик болон стохастик шинжилгээ, банкны салбарын ашигт ажиллагаа зэрэг судалгааны чиглэлээр сонирхон судалгаа хийдэг.
Б.Хорол-Эрдэнэ Б.Хорол-Эрдэнэ Зочин судлаач
Б.Хорол-Эрдэнэ 2017 оны 9-р сараас тус хүрээлэнд ажиллаж байгаа.Тэрээр Нью-Йоркийн Их Сургуулийн эдийн засаг ба улс төр судлалаар бакалавр зэрэгтэй төгссөн. Түүний судалгааны сонирхол чиглэл нь макро эдийн засаг ба улс төрийн эдийн засаг зэрэг болно. 
Д.Өнөржаргал Д.Өнөржаргал Зочин судлаач
Өнөржаргал нь 2017 оны 7 сараас тус хүрээлэнд судлаачаар ажиллаж байгаа. Тэрээр Монгол Улсын Их Сургуулийг Эдийн засгийн бакалавр зэрэгтэй төгссөн. Судалгааны сонирхол чиглэл нь макро эдийн засаг, институцийн эдийн засаг зэрэг болно.
Б.Цэндсүрэн Б.Цэндсүрэн Зочин судлаач
Батсуурийн Цэндсүрэн нь 2016 оны 1-р сараас тус хүрээлэнд судлаачаар ажиллаж байна. Тэрээр БНТУ-ын Хажеттепегийн их сургуулийг эдийн засгийн ухааны бакалавр, Австралийн үндэсний их сургуулийг байгаль орчин, байгалийн нөөцийн эдийн засгийн магистрийн зэрэгтэйгээр тус тус төгссөн. Тэрээр 2009-2013 онд Байгаль орчин ногоон хөгжлийн яаманд уур амьсгалын өөрчлөлт, цэвэр хөгжил, цэвэр эрчим хүч, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах чиглэлээр ажилласан. Судалгааны сонирхол чиглэл: ногоон хөгжил, байгаль орчин, байгалийн нөөцийн эдийн засаг мөн макро эдийн засгийн загварчлал зэрэг болно.
Б.Цолмон Б.Цолмон Зочин судлаач
Баатарзоригийн Цолмон нь МУИС-ийн эдийн засгийн хөтөлбөрийг бакалавр зэрэгтэй төгссөн. 2013 оноос Гэрэгэ Партнерс компанид судлаачаар ажиллаж байна. Тэрээр Монголын хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөрийн эдийн засаг, эконометрикс, макроэкономиксийн чиглэлээр судалгаа хийдэг. Сүүлийн үед ерөнхий тэнцвэрийн CGE болон GAMS загварууд дээр ажиллаж байна.
У.Энхсайхан У.Энхсайхан Зочин судлаач
У.Энхсайхан нь 2021 оны 7-р сараас тус хүрээлэнд судлаачаар ажиллаж байгаа. Тэрээр Монгол Улсын Их Сургуулийг Эдийн засгийн бакалавр зэрэгтэй төгссөн. Судалгааны сонирхол нь Макро эдийн засаг болон CGE загвар юм.
Д.Эрдэнэбулган Д.Эрдэнэбулган Зочин судлаач
Дамдинсүрэнгийн Эрдэнэбулган нь ЭЗСЭШ-ний хүрээлэнд 2013-2015 онд судлаачаар ажиллаж байсан. Тэрээр Японы Кобегийн их сургуулийг эдийн засгийн бакалавр, Хитоцубашигийн их сургуулийг эдийн засгийн магистр зэрэгтэй тус тус төгссөн.  Тоглоомын онол, түүний хэрэглээ ба загварчлал, нийгмийн сонголт болон ерөнхий тэнцвэрийн динамик загварчлал (DSGE) –ыг сонирхон судалдаг. Одоогоор ерөнхий тэнцвэрийн (CGE) загварыг боловсруулах, төрөл бүрийн эдийн засгийн бодлогод дүн шинжилгээ хийхэд уг загварыг ашиглах, хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн чиглэлээр судалгаа хийж байна.
Г.Номунаа Г.Номунаа Зочин судлаач
Г.Номунаа нь 2024 оноос тус хүрээлэнд судлаачаар ажиллаж байна. Тэрээр АНУ-ын Duke-ийн их сургуулийг улс төрийн эдийн засаг болон эдийн засгийн бакалавр зэрэгтэй төгссөн. Судалгааны сонирхол чиглэл нь макро эдийн засаг болон улс төрийн эдийн засаг болно