Хүрээлэнгийн тухай

Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн (ЭЗСЭШХ) нь 2010 онд байгуулагдсан. ЭЗСЭШХ нь мэргэжлийн өндөр түвшний, хараат бус, оновчтой асуудал дэвшүүлсэн бодлогын шинжилгээ, судалгааны ажлыг хийх, үр дүнг нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой. Мөн бид бодлогын судалгаа хийх хэрэгцээг тодорхойлж, голлох салбаруудад чиглэсэн хараат бус, чанартай судалгааны ажил хийж, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.