Манай хамт олон

Батдэлгэрийн ТүвшинтөгсЗахирал
Доктор Б.Түвшинтөгс нь сүүлийн үед эдийн засгийн эрх чөлөөний тойм, дэлхийн санхүүгийн хямралаас Монгол Улсын эдийн засагт үзүүлсэн нөлөө, уул уурхайн томоохон стратегийн ордуудаас манай улсын эдийн засагт үзүүлэх нөлөөний үнэлгээг хийх зэрэг ажлуудыг амжилттай удирдсан. Тэрээр, Засгийн газар, олон улсын байгууллагууд, дотоод гадаадын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудтай хамтран бодлогын судалгаа, шинжилгээг мэргэжлийн болоод чанарын өндөр түвшинд хийх нөхцөл бололцоогоор дотоодын эрдэмт
Загдбазарын МанлайбаатарАхлах судлаач
Манлайбаатар 2012 оноос тус хүрээлэнд судлаачаар ажиллаж байна. Тэрээр Хан-Уул дээд сургуульд хэрэглээний математикийн бакалавр, БНУУ-ын Төв Европын Их Сургуульд Эдийн засгийн бодлогын магистр зэрэг хамгаалсан. Хөгжлийн стратеги систем судлалын төвд судлаач, Хан-Уул дээд сургуульд Эдийн засгийн математик загварчлал, Институцийн эдийн засгийн багшаар ажиллаж байсан. Эдийн засгийн шугаман бус динамик, сангийн бодлого болон “Тооцоолох Ерөнхий Тэнцвэр (CGE) ” загварыг өргөтгөж хө
Даваахүү ОюунтөгсСудлаач
Д.Оюунтөгс нь 2019 оны 6 сараас тус хүрээлэнд судлаачаар ажиллаж байгаа. Тэрээр Монгол Улсын Их Сургуулийг Эдийн засгийн бакалавр зэрэгтэй төгссөн. Судалгааны сонирхол чиглэл нь хөгжлийн эдийн засаг болон макро эдийн засаг болно.                     
Цэрэндоржийн ОюунзулСудлаач
Ц.Оюунзул 2017 оны 7-р сараас тус хүрээлэнд судлаачаар ажиллаж байна. Монгол Улсын Их Сургуулийн Эдийн Засгийн Онолын хөтөлбөрийг бакалавр зэрэгтэй төгссөн. Түүний судалгааны сонирхол чиглэл нь макро эдийн засаг болон хөгжлийн эдийн засаг болно.
ЗОЧИН СУДЛААЧИД
Чулуундоржийн ХашчулуунЗочин судлаач
Др. Чулуундоржийн Хашчулуун нь МУИС-ийн эдийн засгийн тэнхимийн профессор ба бакалавр, магистр, докторын ангиудад Бүс нутгийн экономикс, Тоглоомын онол, Микрэкономиксийн үндэс болон Микроэкономиксийн шинжилгээ зэрэг хичээл заадаг. Тэрээр олон улсын эдийн засаг, бүс нутгийн эдийн засаг, аж үйлдвэрийн эдийн засаг, макро эдийн засгийн чиглэлээр судалгаа хийдэг. 2005-2009 онд МУИС-ийн Эдийн Засгийн Сургуулийн захирал, 2009-2013 онд Үндэсний Хөгжил Шимтгэлийн Хорооны даргаар тус тус ажиллаж байсан. Т
Чулуунбат НарантуяаЗочин судлаач
Др. Чулуунбатын Нарантуяа нь МУИС-ийн эдийн засгийн тэнхимийн профессор, бакалаврын болон магистр, докторын ангиудад Микро эдийн засаг, Нийтийн салбарын эдийн засаг, Шинэ институцийн эдийн засаг, Хөгжлийн эдийн засаг зэрэг хичээл заадаг.  Тэрээр улс төрийн эдийн засаг, шилжилтийн эдийн засаг, санхүү, институц, засаглалын чиглэлээр судалгаа хийдэг. Эдүгээ МУИС-ийн Санхүү, хөгжлийн бодлогын асуудал хариуцсан дэд захирлаар ажилладаг. Тэрээр ОХУ-ын Москвагийн их сургуулийг эдийн засгийн бакалав
Галиндэв РагчаасүрэнЗочин судлаач
Др. Галиндэвийн Рагчаасүрэн нь Гэрэгэ Партнерс мэргэжлийн зөвлөх үйлчилгээний компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Тэрээр эдийн засгийн ухааны докторын зэргийг Манчестерийн их сургуулиас 2004 онд авсан. 2003-2006 онд Английн Эссексийн их сургуульд туслах профессороор, 2006-2014 онд Английн Квинсийн их сургуульд дэд профессороор ажилласан. Тэрээр эдийн засгийн өсөлт, бизнесийн мөчлөг, хүн ам зүйн шилжилтийн талаар хийсэн судалгааны ажлуудаа Journal of Economic Dynamics, Journal of Economic Gr
Доожав Ган-ОчирЗочин судлаач
Доожавын Ган-Очир нь Австралийн Үндэсний Их сургуулийн эдийн засгийн докторын зэрэгтэй. Тэрээр 2005 оноос хойш Монголбанкны эдийн засагч, мөнгөний бодлогын газрын захирал болон ерөнхийлөгчийн зөвлөхөөр тус тус ажиллаж байсан. Одоогоор Монголбанкны Статистик судалгааны газрын захиралаар ажиллаж байна. Түүний судалгааны чиглэл нь макро эдийн засгийн загварчлал болон таамаглал зэрэг юм. 
Нарантунгалаг ОдмааЗочин судлаач
Би Денверийн Их Сургуулийн Жозеф Корбелийн нэрэмжит Олон Улсын Судлалын Сургуулийн Сиэ Чеу-Кан төв болон Оксфам Америкийн хамтарсан докторын зэрэг хамгаалсан. Би Хэрэглээний микро эдийн засагч мэргэжилтэй бөгөөд байгалийн нөөцийн олборлолт, эрчим хүчний шилжилт, байгаль орчны тогтвортой байдал, тэгш байдал, нийгмийн эрүүл мэндийн нөлөөллийн уулзвар дахь асуудлаар судалгаа хийдэг. 2022 онд Шинэ Зеландын Массей их сургуулийн Эдийн засаг, санхүүгийн сургуульд Эдийн засгийн чиглэлээр докторын зэрэг
Буянцогтын БатЗочин судлаач
Др.Буянцогтын Бат нь БНСАУ-ын Ханпок Их Сургуулийн эдийн засгийн докторийн зэрэг хамгаалсан. Одоогоор Монгол Улсын Их Сургуулийн эдийн засгийн профессор, Тогтвортой Хөгжил Хүрээлэнгийн ахлах судлаачааар ажиллаж байна. Тэрээр олон төрлийн судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэсэн бөгөөд тухайлбал “Оюу Толгой зэсийн уурхайн төслийн Монгол улсад үзүүлэх нөлөө”, “Таван толгой нүүрсний уурхайн төслийн Монгол улсад үзүүлэх нөлөө”, “Монгол улсын эрчим хүчний бодлого болон богин
Баяржаргал Мөнх-ИрээдүйАхлах судлаач
Б. Мөнх-Ирээдүй, 2013 оны 7 сараас Эдийн Засгийн Судалгаа Эрдэм Шинжилгээний Хүрээлэнд судлаачаар ажиллаж байна. Монгол Улсын Их Сургуулийн Эдийн Засгийн Сургуулийг Эдийн засгийн бакалавр зэрэгтэй төгссөн. Суралцаж байх хугацаандаа, “Олон Улсын Эдийн Засаг”, “ Хөдөлмөрийн Эдийн Засаг”, “Мөнгөний бодлого” загвар зэрэг сэдвүүдийг сонирхон гүнзгийрүүлж судалсан. Одоогоор, “Тооцоолох Ерөнхий Тэнцвэр (CGE) ” –н загварыг хөгжүүлэх, тухайлба
Даашинхүүгийн ГансүлдЗочин судлаач
Даашинхүүгийн Гансүлд нь Санхүү эдийн засгийн дээд сургуульд ахлах багшаар ажилладаг. Хөгжлийн эдийн засаг, макроэкономикс, эдийн засгийн өсөлт зэрэг хичээл заадаг. Тэрээр МУИС-ийн эдийн засгийн хөтөлбөрийг бакалаврын ба магистрын зэрэгтэй төгссөн. Одоогоор Чех улсын CERGE-EI их сургуулийн эдийн засгийн докторын хөтөлбөрт суралцаж байгаа. Судалгааны чиглэл: эдийн засгийн өсөлт, бизнесийн мөчлөг, хөдөлмөрийн зах зээл, үл хөдлөх хөрөнгийн зах зээл, жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжил.
Гунгаа БумчимэгЗочин судлаач
Гунгаагийн Бумчимэг нь “Монголын Эдийн Засгийн Шинжилгээ Судалгааны Төв” судалгааны байгууллагын захирал. Урьд нь Монголбанкинд 10 гаруй жил ажилласан. Тэрээр МУИС-ийн эдийн засгийн ухааны бакалавр, Манчестерийн их сургуулийн Эдийн засгийн ухааны магистрийн зэрэгтэй. Түүний судалгааны чиглэл нь макро эдийн засгийн төсөөлөл, динамик стохастик ерөнхий тэнцвэрийн (DSGE) загварчлал, хөдөө аж ахуйн салбарын хөгжил зэрэг болно.
Ариун-Эрдэнэ БаяржаргалЗочин судлаач
Баяржаргалийн Ариун-Эрдэнэ нь ЭЗСЭШ-ний хүрээлэнгийн зочин судлаач, Австралын үндэсний их сургуулийн Эдийн засгийн Arndt-Corden тэнхимд  зочин судлаачаар тус тус ажиллаж байна. Түүний судалгааны чиглэл нь хөгжлийн эдийн засаг, тэгш бус байдал, бодлогын шинжилгээ, макро эдийн засаг зэрэг болно. Тэрээр Австралийн үндэсний их сургуулийн эдийн засгийн ухааны доктор зэрэгтэй бөгөөд өмнө нь МУИС-д багшаар ажиллаж байсан.
Батбаярын НямбаатарСудлаач
Батбаярын Нямбаатар нь МУИС-ийг Эдийн засгийн ухааны бакалавр зэрэгтэй төгссөн бөгөөд 2017 оны 8-р сараас Гэрэгэ Партнерс мэргэжлийн зөвлөх үйлчилгээний компанид болон ЭЗСЭШХүрээлэнд зочин судлаачаар ажиллаж байна. Түүний судалгааны сонирхол чиглэл нь Макро эдийн засаг болон CGE загвар юм.
Төмөр-Очир Элдэв-ОчирЗочин судлаач
Др. Төмөр-Очирын Элдэв-Очир Монгол Улсын Их сургуулийн Эдийн Засгийн Сургуулийг 1997 онд эдийн засагч, статистикч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн.  2003 онд Монгол Улсын Их сургуулийн Эдийн Засгийн Сургуулийн эдийн засгийн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Монгол Улсын Их сургуулийн Шинжлэх Ухааны Сургуулийн Докторын зэрэг хамгаалсан.  Үйлдвэрлэлийн үр ашгийн детерминистик болон стохастик шинжилгээ, банкны салбарын ашигт ажиллагаа зэрэг судалгааны чиглэлээр сонирхон судалгаа хи
Батсуурь ЦэндсүрэнСудлаач
Батсуурийн Цэндсүрэн нь 2016 оны 1-р сараас тус хүрээлэнд судлаачаар ажиллаж байна. Тэрээр БНТУ-ын Хажеттепегийн их сургуулийг эдийн засгийн ухааны бакалавр, Австралийн үндэсний их сургуулийг байгаль орчин, байгалийн нөөцийн эдийн засгийн магистрийн зэрэгтэйгээр тус тус төгссөн. Тэрээр 2009-2013 онд Байгаль орчин ногоон хөгжлийн яаманд уур амьсгалын өөрчлөлт, цэвэр хөгжил, цэвэр эрчим хүч, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах чиглэлээр ажилласан. Судалгааны сонирхол чиглэл: ногоон хөгжил, байгаль
Усны-Эх ЭнхсайханСудлаач
У.Энхсайхан нь 2021 оны 7-р сараас тус хүрээлэнд судлаачаар ажиллаж байгаа. Тэрээр Монгол Улсын Их Сургуулийг Эдийн засгийн бакалавр зэрэгтэй төгссөн. Судалгааны сонирхол нь Макро эдийн засаг болон CGE загвар юм.
Баатарзоригийн ЦолмонЗочин судлаач
Баатарзоригийн Цолмон нь МУИС-ийн эдийн засгийн хөтөлбөрийг бакалавр зэрэгтэй төгссөн. 2013 оноос Гэрэгэ Партнерс компанид судлаачаар ажиллаж байна. Тэрээр Монголын хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөрийн эдийн засаг, эконометрикс, макроэкономиксийн чиглэлээр судалгаа хийдэг. Сүүлийн үед ерөнхий тэнцвэрийн CGE болон GAMS загварууд дээр ажиллаж байна.
Дамдинсүрэн ЭрдэнэбулганЗочин судлаач
Дамдинсүрэнгийн Эрдэнэбулган нь ЭЗСЭШ-ний хүрээлэнд 2013-2015 онд судлаачаар ажиллаж байсан. Тэрээр Японы Кобегийн их сургуулийг эдийн засгийн бакалавр, Хитоцубашигийн их сургуулийг эдийн засгийн магистр зэрэгтэй тус тус төгссөн.  Тоглоомын онол, түүний хэрэглээ ба загварчлал, нийгмийн сонголт болон ерөнхий тэнцвэрийн динамик загварчлал (DSGE) –ыг сонирхон судалдаг. Одоогоор ерөнхий тэнцвэрийн (CGE) загварыг боловсруулах, төрөл бүрийн эдийн засгийн бодлогод дүн шинжилгээ хийхэд уг заг